Сайн байна уу!
Намайг Намхайнямын Үүрийнтуяа гэдэг. Би одоогоор Австрали улсын Сиднейн Технологийн Их Сургуульд (UTS) бизнесийн чиглэлээр 2 дах жилдээ суралцаж байна.
Миний гадаадад суралцах хүсэл тэмүүлэл Баян-Өлгий Эмпати (хуучнаар Монтурк)-аас эхэлсэн бөгөөд гадаадын олон их дээд сургуульд тэнцэж тэтгэлэгт болзолыг хангаж улмаар дэлхийн шилдэг 100 сургуулийн нэг болох UTS-г сонгож суралцаж байна.




Хэдийгээр багаасаа гадаадад суралцах хүсэлтэй байсан ч
Би ахлах сургуулийн 11-р анги хүртэл англи хэлээ төдийлөн сайн бэлдээгүй. Харин ахлах сургуулийн сүүлийн хоёр жилдээ би өөртөө том зорилго тавьж, богино хугацаанд эрчимтэй бэлдэж, өөрийгөө бүрэн дайчилсны хүчинд IELTS шалгалтад хүссэн оноогоо авч, хэлээ чамлахгүй сайн бэлдээд авсан. 💡
/IELTS шалгалтанд бэлдэж байсан үеийн 7 хоногийн хуваарь/
Бүх зүйл бэлэн мэт санагдаж байсан ч Австралид ирээд надад бэлдээгүй олон зүйлс байгааг ойлгосон.
Их сургуульд элсэн сурахаас өмнө би UTS College-ийн 1 жилийн суурь бэлтгэл хөтөлбөрт хамрагдсан нь маш чухал алхам болсон.
Энэ хугацаанд би Австралийн боловсролын системийн онцлог, их сургуулийн амжилттай суралцах арга барилыг эзэмшиж, шаардлагатай ур чадваруудыг олж авсан.
Бакалаврын сургуулиа эхлэхэд энэ бүх бэлтгэл надад маш их хэрэг болж, хэрэв энэ мэдлэг байгаагүй бол их сургуулийн амьдралд дасан зохицоход үнэхээр хэцүү байх байсныг би ухаарсан.


(fjcstudio.com, 2025)
Шинэ орчин, шинэ сорилт


Австралид ирсэн олон Монгол оюутнууд хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй, сургалтын арга барилд дасан зохицоход хүндрэлтэй байгааг би ажиглаж, тэдэнд хэрэгтэй мэдээлэл дутагдаж буйг ойлгосон.💭
(Fjcstudio.com, 2025)
Бүх зүйл тодорхой бус санагдаж болох ч зөв арга барил, тууштай хичээл зүтгэл байхад та хүссэн үр дүндээ хүрч чадна.
Миний бие өөрийн туршлага болон гадны чанартай эх сурвалжаас судалсан мэдлэгээ нэгтгэн, таныг мөрөөдлөө бодит болгож, гадаадад амжилттай суралцахад тань багахан ч гэсэн хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү курсыг бэлтэгэлээ.
Энэхүү курс нь таныг гадаадад амжилттай суралцахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, зорилгодоо хүрэхэд тань туслах болно.✨